ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm

Wittenborg University of Applied Sciences

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Баруун Европын хөгжлөөрөө тэргүүлэгч Нидерланд улсын Wittenborg University нь 1987 онд байгуулагдсан, 100% Англи хэл дээр бакалавр, магистрын хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургууль юм. Виттенборгийн их сургууль нь  Голландын засгийн газрын магадлан итгэмжлэгдсэн их сургууль юм. Менежмент, бизнесийн сургалтууд нь компанид дадлагажих хөтөлбөртэй бөгөөд гадаад оюутан ихэвчлэн дадлага хийсэн компанидаа үргэлжлүүлэн ажиллах эрхээ сунгуулдгаараа онцлог. 

Уг сургуулийг сонгох хэд хэдэн шалтгаан Монгол оюутнуудад маань байгаа. 

  1. Визний гаралт сайтай. Сургуулийн зүгээс бүх материал бүрэн бүрдүүлсэн тохиолдолд 90% ба түүнээс дээш визний гаралтыг амлаж байгаа
  2. Жилд 6 удаагийн элсэлттэй, эдгээр элсэлтүүдэд тааруулан та хэзээ ч суралцах визээ мэдүүлэх боломжтой
  3. Суралцагч гэр бүлээ дагалдан визэндээ авч Нидерланд улсад ажиллаж амьдрах боломжтой
  4. Хүүхдийн боловсрол үнэгүй
  5. Төгсөөд 1 жилийн ажиллах визний эрхийг мэдүүлж болно
  6. Ажиллах эрх 7 хоногийн 16 цаг, мөн зуны удиралд цагийн хязгаарлалтгүй ажиллах боломжтой. 

ЭЛСЭЛТИЙН ШААРДЛАГА: Бакалавр-IELTS 6.0 Магистр- 6.5 IELTS оноотой байх

CУРАЛЦАХ ЧИГЛЭЛҮҮД

 Бакалавр

 • Олон Улсын Бизнесийн Удирдлага

 • Аж Ахуй нэгжийн Бизнесийн Удирдлага

 • Маркетингийн Харилцаа, Мэдээлэл

 • Зочлох Үйлчилгээний Бизнесийн Удирдлага

Магистр

 • Өгөгдлийн Шинжилгээ

 • Санхүү

 • Боловсрол

 • Зочлох Үйлчилгээний Менежмент

 • Эрүүл Мэнд, Нийгмийн Арчилгаа

 ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

 • Бакалаврын сургалтын төлбөр: Жилд 9,800 евро

 • Магистрын сургалтын төлбөр: Жилд 18,300 евро

 • Бэлтгэл, англи хэлний төлбөр жилд 9,800 евро

ТЭТГЭЛГИЙН ТАЛААР

– Funding Holland Scholarship

Жил бүр 768 авьяаслаг  олон улсын оюутнууд бакалавр, магистрын зэрэг хамгаалахдаа тус бүр 5,000 еврогийн тэтгэлэг авах боломжтой.

 Wittenborg MBA Holland Scholarship Бизнесийн удирдлагын магистрын (MBA) бүх мэргэжлээр

суралцахад тус бүр 5,000 еврогийн 10 тэтгэлэг олгоно.