ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm

Бидний туршлага

  • 2011
  • 2013
  • 2014
  • 2015
  • 2016
  • 2018
  • 2020
  • 2022

Брисбэйн хот дахь ICQA англи хэлний коллежтой хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Уг коллеж руу бид 2011-2016 оны хооронд 150 гаруй оюутнуудыг зуучилсан түүхтэй.

Монголд хамгийн анхны Study Tour үйл ажиллагааг дунд сургуулийн хүүхдүүдийн аялал болгон Австралийн Брисбэйн хотод 1 сарын хугацаанд зохион байгуулсан.

Австралийн Их дээд сургуулиудын гэрээгээ авч Griffith, CQU, QUT, TAFE-QLD гээд зөвхөн Brisbane хотын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж байж.

UNSW, UQ, Macquarie University гээд дэлхийн шилдэг 100 сургуулиудын жагсаалтад багтдаг Австралийн Их 8-ын Групп сургуулиудын гэрээг авч албан ёсны төлөөлөгч болсон бөгөөд одоог хүртэл Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна.

Subclass 408 ангиллын Австрали улсад зөвхөн ажиллаж амьдрах визийг Монголд анх удаа хийж 28 залуусыг явуулж байсан. Ихэнх залуус маань одоо Австралидаа үлдээд, ажиллаж амьдарч байгааг харахад таатай байдаг. Тухайн үед бидний үйл ажиллагааг хуурамч хэмээн олон байгууллагаас шалгаж байсан ч одоо эргээд харахад бага банкны баталгаатай, цэвэр ажиллах визээр явсан залуусын маань амьдрал ахуй дээшилсэн байгаа нь сайхан.

IRELAND болон CANADA улсын англи хэлний коллежууд болон зарим их сургуулиудын хамтран ажиллах саналыг хүлээн авч хамтран ажиллаж эхэлсэн. Мөн сургуулийн урилгаар Даблин болон Торонто хотод ажиллаж, бодит мэдээлэлтэй танилцан, зөвлөгөөний ур чадвараа сайжруулсан юм.

Germany, Netherland, Finland, улсуудын их, дээд сургуулиудтай гэрээгээ баталгаажуулан, ICEF Berlin олон улсын конференст оролцсон.

Португал улсын Лисбон хотод зохиогдсон Work & Travel International conference дээр 50 гаруй хөтөлбөрөөс шалгарч, Шинэ шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгч шагналыг Australian Working Adventure компанитай хамтран хүртсэн нь бидэнд маш том нэр хүндийн хэрэг болсон.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, өнөөдрийн байдлаар 10 гаруй улсын 200+
сургуулиудыг шууд төлөөлөхөөс гадна, аялангаа ажиллая програм, групп аялал,
хөрөнгө оруулалтын виз, цагаачлалын мэдүүлгүүдийг хүлээн авч ажиллаж байна.

0 +

Улсууд

0 +

Сургуулиуд

Яагаад Австралид сурцгаая – ICMA агентлагийг сонгох вэ?

Бид 12 жилийн туршлагатай. 

Анх 2011 онд бид Австралийн ICQA жижиг хэлний бэлтгэлийн коллежийн гэрээтэйгээр хамгийн багаас нь эхэлж байсан. Энэ үеэс эхлэн бид өөрсдөө сурч, визний процесс дээрээ ажиллаж, гарч буй болон татгалзсан визний материал, элчин сайдын ажилтны шийдвэр дээр ажиллах дадал үүссэн маань өдгөө Австрали улсад л 4800 гаруй виз авсан арвин туршлагыг хуримтлуулсан. Манай ажилтнууд нийтдээ 30 гаруй гадаад ба дотоодын сургалтад хамрагдаж, агентын ёс зүй, хэм хэмжээ, зөв процесс ба виз мэдүүлгийн албан ёсны сургалтуудад суралцсан туршлагатай хамт олон юм.

Австралийн бүх сургуулиудыг төлөөлөх эрхтэй.

2022 оноос өмнө бид хязгаарлагдмал гэрээний нөхцөлөөр 50 гаруй их дээд сургууль, коллежийг төлөөлж байсан байсан бол 2022 оны 11 сард хийгдсэн Хамтын ажиллагааны гэрээний нөхцлөөр Австралийн хамгийн том 5 агентын нэг AOJI Education-тай хамтрах эхлэл тавигдсан.

Буцаалт ба төлбөрийн асуудалд шуурхай ханддаг.

Гадаадад суралцах хүсэлт гаргаад, харамсалтай нь татгалзал авах тохиолдол цөөнгүй. Визний үндсэн шийдийг Элчин сайдын яамны ажилтан л гаргадаг. Энэ тохиолдолд виз татгалзвал сургалтын төлбөр болон бусад холбогдох зардлаа буцаан авах тал дээр бид Сургууль болон Эрүүл мэндийн даатгалтай шууд харьцдаг тул дундын зуучлагчгүйгээр хугацаа алдахгүй эргүүлэн авах бололцоог оюутнууддаа бүрдүүлж өгдөг.

Бид визний дундын болон эцсийн хяналтыг маш өндөр тавьдаг.

Бид виз мэдүүлж байгаа суралцагчийн Жинхэнэ Суралцах Зорилго буюу захидлын үндсэн агуулгыг гарган ирэхдээ жишиг захидал, санаа авах бичиг баримт ашигладаггүй. Энэ нь бидний давуу талуудын нэг бөгөөд Элчин сайдын яамны ажилтанд өөрийн өнгө төрхтэй, өөрийн зорилгоо агуулсан захидлыг явуулах нь сургалтын визний процессын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. 

П.БОЛОРМАА /ЗАХИРАЛ/

Захирлын мэндчилгээ

2011 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш, Гадаад боловсрол, тэр дундаа Австрали улсыг сонгон, ирээдүйгээ өөрчлөхөөр, хөгжин дэвшихээр шийдвэр гарган биднийг сонгосон бүх оюутнууддаа бидний үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн виз мэдүүлэгч хувь хүн, байгууллагууд, хамт олон, түншлэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.