ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm

Ажил, Амралт

АВСТРАЛИ УЛСЫН “АЖИЛЛАХ БОЛОН АМРАХ” 462 АНГИЛЛЫН ВИЗ

Австралийн нутаг дэвсгэрт хуанлийн арван хоёр (12) хүртэлх сарын хугацаанд амрах үндсэн зорилготой байх;

Хамгийн багадаа арван найман (18) нас хүрсэн боловч виз мэдүүлэх үедээ гучин нэгэн (31) нас хүрээгүй байх;

Асран хамгаалалтад нь байдаг хүүхэд хамт зорчихгүй байх;

Хүчин төгөлдөр паспорт болон аяллын тийзтэй байх эсхүл, уг тийзийг худалдан авах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх;

Австралийн нутаг дэвсгэрт ажиллах болон амрах зорилгоор хувийн хэрэгцээндээ зарцуулах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх;

Австралийн хуульд заасан эрүүл мэндийн болон зан төлөвийн шаардлагыг хангасан байх;

Австралийн “Ажиллах болон амрах” эсхүл, “Амралтаараа ажиллах” хөтөлбөрт урьд өмнө хамрагдаагүй байх;

Дээд боловсролын гэрчилгээтэй эсхүл, их, дээд сургуульд хоёр (2)-оос доошгүй жил амжилттай суралцсан байх;

Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (IELTS 4.5 ба түүнээс дээш)

Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх.

АВСТРАЛИ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ФЕРМҮҮДЭД АЖИЛЛАХ

«ГЭРЭЭТ ДАДЛАГАЖИГЧ АЖИЛТАН" ГЭЖ ХЭН БЭ?

2015 оны байдлаар Австрали улсад 3 сараас 1 жилийн хугацаатай дадлагажигч ажилчны гэрээтээр Дэлхийн 60 орчим орноос 115,000 орчим ажилчин ажиллаж байна. Хөдөө аж ахуйн үндсэн чиглэлүүд болох Мал аж ахуй, малын гаралтай түүхий эд, газар тариалан нь Монгол улсын хөдөө аж ахуйн фермерүүд Монгол улсаас чадварлаг ажилчин авах гэрээг манай байгууллагатай анх удаагаа байгуулж байгаа нь Монголчуудын хувьд томоохон боломж нээгдэж буй уйл хэрэг юм.

Тавигдах шаардлагууд

Фермерийн аж ахуй

Хөдөө аж ахуй

18-30 насны бие бялдрын хувьд эрүүл байх.
Дээрх мэргэжлүүдээр дор хаяж сүүлийн 2-3 жил тогтвортой ажилласан туршлагатай эсвэл дээр заагдсан мэргэжлүүдээр 2 ба түүнээс дээш курст.

Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд суралцаж буй оюутнууд.

Англи хэлний IELTS 4.5 оноотой байх.