UCD English Language Academy

Сургуулийн танилцуулга

UCD English Language Academy нь Дублин хотын их сургуулийн коллежид байрладаг англи хэлний сургууль юм. Тус сургууль нь 18-аас дээш насны насанд хүрэгчдэд зориулсан жилийн турш англи хэлний сургалт явуулдаг бөгөөд UCD-ийн охин компани юм.
UCD нь Ирландын TOP зэрэглэлийн сургууль бөгөөд төгсөгчдийн ажилд орох боломжтой гэдгээрээ алдартай бөгөөд Кембрижийн англи хэлний шалгалт, IELTS шалгалтын туршлагатай төв юм.
UCD дээр IELTS-ийн шалгалтыг сард хоёр удаа хийдэг бөгөөд тусгай баг нь өргөдөл гаргахад туслах боломжтой.
Хэлний бэлтгэлээрээ Бүгд Найрамдах Ирланд улсдаа дахин 2 удаа визээ сунгуулах суралцах боломжтой. Визний гаралт сайтай, нэр хүндтэй сургууль юм.

Зардал ба хугацаа

UCD English Language Academy (UCD ELA) нь англи хэлний сургалтад мэргэшсэн тул тусгай бие даасан олон улсын зэрэглэлд (rankings) багтдаггүй. Гэсэн хэдий ч, UCD ELA нь Ирландын хамгийн том их сургууль болох University College Dublin (UCD)-ийн нэг хэсэг бөгөөд UCD нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй их сургууль юм.

Намрын элсэлт: Өргөдөл хүлээн авах хугацаа 10-р сарын 1-нээс эхэлж, дараа оны 7-р сарын 15-нд дуусна.

Зуны хөтөлбөрүүд: Тусгай хугацаатай тул вэбсайтаас мэдээлэл авах шаардлагатай.

Насны хязгаар: 18 ба түүнээс дээш насны байх.

Англи хэлний мэдлэг: Сургалтын эхэнд түвшин тогтоох шалгалт өгч, тохирох түвшинд хуваарилагдана. Тодорхой хөтөлбөрүүдэд IELTS, TOEFL, Duolingo зэрэг албан ёсны хэлний шалгалтын оноо шаардахгүй.

Мэргэжлийн хөтөлбөр

Анхан шатнаас ахисан түвшин хүртэл (Elementary to Advanced)

Бизнесийн орчинд шаардлагатай англи хэлний чадварыг хөгжүүлэх

IELTS шалгалтад амжилттай бэлдэхэд чиглэсэн