University of Sydney

Сургуулийн танилцуулга

Сиднейн их сургууль нь Австралийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд дэлхийн 40 гаруй орны 250+ хамтрагч их сургууль, клуб, нийгэмлэгтэй хамтран ажилладаг өргөн сүлжээгээрээ онцлог юм.

Төгсөгчдийнх нь Ажил эрхлэлтээр Австралид 1-р байр, дэлхийд топ 5-д эрэмбэлэгддэг бөгөөд энэ нь тус сургуулийн боловсролын чанар, нэр хүндийг илэрхийлдэг.

Мөн Зүүн Өмнөд Азийн бүсийн олон улсын компаниуд тус сургуулийн төгсөгчдийг сонгон ажиллуулдгаараа алдартай, төгсөгчид нь бүс нутагтаа өндөр эрэлттэй байдаг.

University of Sydney нь Австралийн 7 Ерөнхий сайд, 2 мужийн засаг дарга, Австралийн Дээд шүүхийн 24 шүүгч, 4 Ерөнхий шүүгч, 110 Родесийн тэтгэлэгтэн, 19 Гейтсийн тэтгэлэгтэн зэрэг олон улсын болон үндэсний хэмжээний манлайлагчдыг бэлтгэсэн бахархам түүхтэй сургууль юм.

Зардал ба хугацаа

#60 in Publication of THE World University

#73 in Publication of ARWU Academic Ranking of World Universities – ShanghaiRanking

#46 in Webometrics Ranking Web of Universities

Дэд захирлын ОУ-н нэрэмжит тэтгэлэг (Aмжилттай сурч байгаа оюутнуудад зориулсан 40,000 AUD хүртэл олгогддог тэтгэлэг)

Сургуулийн өөрийн веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

https://www.sydney.edu.au/

3 ба 7 саруудад үндсэн элсэлт авна

Ачааллаас хамаарч дундажаар 4-12 долоо хоногт хариу ирнэ

Нэмэлт элсэлт 11 сард явагдана.

Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.

Бакалавр

IELTS:6.5 +|TOEFL:79+| PTE: 58+

Магистр, Доктор

IELTS:6.5-7.0 |TOEFL:79-94 | PTE:58-64