ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm
ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm
1989 онд байгуулагдсан Queensland University of Technology нь Австралийн Брисбен хотод байрлах, практикт суурилсан боловсролоороо алдаршсан тэргүүлэх их сургууль юм.
QUT нь Брисбен хотын төвд орших Garden’s Point болон Kelvin Grove гэсэн хоёр том кампустай бөгөөд 50,000 гаруй оюутантай. Технологи, инженерчлэл, бизнесийн факультетүүд нь дэлхийн жишигт нийцсэн сургалт, орчин үеийн лаборатори, бодит ажилд бэлтгэх хөтөлбөрүүдээрээ онцлог.
QUT нь өөрийгөө “The Real World University” гэж тодорхойлдог. Учир нь тус сургууль оюутнуудыг бодит ажлын орчинд шууд ажиллах чадвартай мэргэжилтнээр бэлтгэхийг гол зорилгоо болгодог.
2016 оноос хойш бид энэхүү их сургуульд 78 оюутныг амжилттай зуучилсан бөгөөд тэдгээрийн олонх нь Rio Tinto, NAB, Brisbane Central Park, Central Hospital зэрэг Австралийн нэр хүндтэй байгууллагад өөрийн мэргэжлээрээ ажиллаж байна.
QUT нь зөвхөн Австралийн шилдэг 10 их сургуулийн нэг байгаад зогсохгүй, Times Higher Education олон улсын их сургуулиудын зэрэглэлээр дэлхийн топ 200-д багтсан нь түүний чанар, нэр хүндийг баталж байна.
#24th in the world and top two in Australia
#189 in QS World University Rankings
#171 in Best Global Universities
ОУ-ын Merit тэтгэлэг
QUT-ийн Коллежийн нэрэмжит тэтгэлэг
Англи хэлний хөнгөлөлтийн тэтгэлэг
Дээрх тэтгэлгүүд нь 25% хүртэл сургалтын эхний семестр эсвэл сургалтын төлбөрөөс хөнгөлөх боломжтой байдаг.
Сургуулийн өөрийн веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
2 ба 7 саруудад үндсэн элсэлт авна
Ачааллаас хамаарч дундажаар 4-12 долоо хоногт хариу ирнэ
Нэмэлт элсэлт 11 сард явагдана.
Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.
Бакалавр
IELTS:6.5 +|TOEFL:79+| PTE: 58+
Магистр, Доктор
IELTS:6.5-7.5|TOEFL:79-94| PTE:58-64
Хаяг:
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг The Blue Sky цамхагийн урд, Meru Tower, 903 тоот
Утас:
7509 4499
И-мэйл:
info@icma.mn
Хаяг:
Suite 1601-1602/
87-89 Liverpool Street,
Sydney, NSW 2000 Australia
Утас:
02-92647171, 0451 766 360
И-мэйл:
service03@globeedu.com.au