Murdoch University

Сургуулийн танилцуулга

Баруун Австралийн Перт хотод байрлах Murdoch их сургууль нь 1973 оны 7-р сарын 25-нд мужийнхаа хоёр дахь их сургууль болон байгуулагдаж, 1975 онд анхны бакалаврын оюутнуудаа хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө дэлхийд нэр хүндтэй, судалгааны тэргүүлэгч их сургуулиудын нэг болж, инноваци, практикт суурилсан сургалтаараа онцгойлон үнэлэгддэг.

Murdoch нь Шинэлэг Судалгааны Их Сургуулиудын бүлэгт багтдаг бөгөөд шинэлэг судалгааны ажлуудаараа бахархдаг. Тус сургууль нь мэргэшсэн эрдэмтэн, туршлагатай багш нараараа дамжуулан оюутнуудыг бие даан сэтгэдэг, ирээдүйд чиглэсэн мэргэжилтнүүд болгон бэлтгэдэг. Мөн олон улсын түнш байгууллагууд, засгийн газар, олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, оюутнуудад бодит амьдралын туршлага хуримтлуулах, мэргэжлийн салбарт ажиллаж турших боломж олгодог.

Оюутнууд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрүүд, судалгааны төсөл, дадлага хийх боломжтой бөгөөд энэ нь тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, төгсөөд ажлын байранд гарахад илүү өрсөлдөх чадвартай болгоход тусалдаг. Murdoch их сургууль нь дэлхийн хэмжээний боловсрол, судалгаа, практик мэдлэгийг хослуулсан, оюутнууддаа амжилттай ирээдүйг бий болгоход нь чиглэсэн шилдэг боловсролын байгууллагуудын нэг юм.

Зардал ба хугацаа

#431 in QS World University Rankings 

#84th inYoung University Rankings

#26th in Australia and #677th in the World

Сургуулийн өөрийн веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Scholarship finder (murdoch.edu.au)

2 ба 7 саруудад үндсэн элсэлт авна

Ачааллаас хамаарч дундажаар 4-12 долоо хоногт хариу ирнэ.

Нэмэлт элсэлт 11 сард явагдана.

Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.

IELTS: 6.0 |TOEFL:60-78 | PTE:50-57