LCI Education

Сургуулийн танилцуулга

1959 онд байгуулагдсан ЛаСалле коллеж нь 60 гаруй хөтөлбөрийг санал болгодог мэргэжлийн, техникийн, коллеж, их сургуулийн өмнөх боловсрол зэрэг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй сургалтуудтай. Монреал хотын Лавал дахь хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд байрладаг  кампус нь Хойд Америкийн хамгийн том хос хэлээр ярьдаг (Франц ба англи) коллеж юм.

Монреаль нь олон үндэстний соёлт байдал, хос хэл, оюутны туршлагаараа олон улсын оюутнуудын анхаарлыг татдаг. Амьдралын чанараараа алдартай Монреаль хот нь аюулгүй, маш боломжийн хот. Монреал бол видео тоглоомын салбарт дэлхийд тэргүүлэгч бөгөөд бүтээгчид нь маш сайн нэр хүндтэй байдаг. Мөн энэ хот олон улсад нэр хүндтэй үйлдвэрлэлийн салбартаа 3 дугаарт ордог Америкийн тэргүүлэх загварын хотод байрладаг нь том давуу тал.

Зардал ба хугацаа

LCI Education групп бол дэлхий даяар 23 кампустай (Канад, Европ, Ази, Латин Америк г.м.) маш нэр хүндтэй хувийн боловсролын сүлжээ юм.

Ялангуяа LCI Montréal хэлний сургалтаараа Канадад болон олон улсад сайн үнэлгээтэй, төгсөгчдийн сэтгэл ханамж өндөртэй гэж үнэлэгддэг.

Languages Canada гэх Канадын улсын түвшний магадлан итгэмжлэлтэй, мөн олон улсын хэлний холбоодын (IALC) гишүүн сургууль.

Квебек дахь DEC-ийн тэтгэлэг

Та техникийн сургалтад бүтэн цагаар суралцах ёстой.

Та санхүүгийн тусламж болон тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхээ тэтгэлгийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://www.quebec.ca/en/education/study-quebec/financial-assistance-international-students/merit-scholarships

1 ба 8 саруудад үндсэн элсэлт авна

Ачааллаас хамаарч дунджаар олон улсын оюутан 6 сарын процесстой байна

Мөн нэмэлт элсэлт явагддаг

Элсэлтийн үед 18 ба түүнээс дээш настай байх

12 жил эсвэл түүнтэй дүйцэх бүрэн дунд боловсрол төгссөн байх

Суралцах урилга буюу зөвшөөрөл

Төрсний гэрчилгээ

Пасспортын хуулбар

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ , дүнгийн хуудас

Стандарт англи хэлний шалгалт (IELTS, PTE гэх мэт)

Суралцах захидал

Мэргэжлийн хөтөлбөр

Ерөнхий англи ба франц хэлний сургалт

Академик англи ба франц хэл

IELTS & TEFAQ шалгалтын бэлтгэл

Оройн ангиуд

Хэлний зуслангууд 

Pathway хөтөлбөрүүд