ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm
ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm
ESMT Berlin буюу Европын Менежмент Технологийн Сургууль нь 2002 онд байгуулагдсан, дэлхийд өндөр үнэлэгддэг хувийн бизнесийн сургууль юм. Тус сургууль нь Герман улсын нийслэл Берлин хотын төвд, түүхэн ач холбогдол бүхий хуучин Зүүн Германы засгийн газрын байранд байрладаг. Кампус нь Александрплатц, Берлиний телевизийн цамхаг зэрэг нэр хүндтэй дурсгалт газруудын ойролцоо байрладаг бөгөөд оюутнуудад хотын соёл, түүх, орчин үеийн эрч хүчтэй амьдралыг нэг дор мэдрүүлэх өвөрмөц орчныг бүрдүүлдэг.
ESMT Berlin нь дэлхийн менежментийн боловсролын салбарт хамгийн нэр хүндтэй AACSB, AMBA, EQUIS зэрэг гурван олон улсын магадлан итгэмжлэлийг зэрэг эзэмшдэг цөөн сургуулиудын нэг бөгөөд энэ нь сургалтын чанарын баталгаа болдог. Түүнчлэн ESMT нь олон улсын оюутнуудын хувьд онцгой сонголт бөгөөд дэлхийн олон орноос ирсэн оюутнуудаар бүрдсэн олон талт, интернациональ орчин нь суралцах үйл явцыг илүү баялаг, өргөн хүрээтэй болгодог.
#8 in The Financial Times: Top MBA schools for environmental, social an corporate governance teaching
#10 in Forbes: The Best Business Schools
#12 in Bloomberg Businessweek: European Business School Ranking
#1 in The Economist – Which MBA?
Тэтгэлэг нь сурлагын өндөр амжилт, хувийн болон мэргэжлийн амжилт, манлайлах чадавхи, хүнтэй харилцах дээд зэргийн ур чадвар зэргийг харгалзан олгодог. ESMT их сургуульд 32 орчим төрөл бүрийн тэтгэлэг байдаг ба эдгээр сургалтын төлбөрөөс хөнгөлдөг. Та тэтгэлгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэбсайтаас авах боломжтой.
Элсэлтийн эцсийн хугацаа 11 сар хүртэл
Ачааллаас хамаарч дундажаар 4-12 долоо хоногт хариу ирнэ.
Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.
Бакалавр
IELTS:7.0+ | TOEFL:95+
Global & Digital Management
Sustainable Business
Artificial Intelligence & Digital Transformation
Хаяг:
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг The Blue Sky цамхагийн урд, Meru Tower, 903 тоот
Утас:
7509 4499
И-мэйл:
info@icma.mn
Хаяг:
Suite 1601-1602/
87-89 Liverpool Street,
Sydney, NSW 2000 Australia
Утас:
02-92647171, 0451 766 360
И-мэйл:
service03@globeedu.com.au