Tafe Queensland-Тафе Квийнсланд

Сургуулийн танилцуулга

TAFE Queensland сургууль нь 1882 онд Австрали улсын Brisbane мэргэжил дээшлүүлэх курсийн коллеж болон байгуулагдсан байна.  2015 онд TAFE Brisbane, TAFE Gold Coast, TAFE East Coast, TAFE North, TAFE South West, TAFE Skills Tech сургуулиуд нэгдэн TAFE Queensland нэрийн дор нийт 600 орчим мэргэжлүүдээр элсэлт авч ажиллаж байна. Австралийн Queensland мужийн засгийн газар 1940 оноос эхлэн өөрийн улсдаа техникийн болон нарийн мэргэшсэн боловсон хүчний хэрэгцээгээ хангах институт байгуулж, зах зээлд шууд ажиллах боловсон хүчнийг бэлдэх зорилгоор уг сургуулийг байгуулж байсан бөгөөд одоогоор Австралийн нийт 7,800 орчим компани албан байгууллагатай хамтран ажилладаг, 14,000 гадаад оюутнуудтай, Queensland мужийн хамгийн том сургууль болон өргөжин тэлсэн.

СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУДААС ТОВЧ ДУРДВАЛ:

Мэргэжлийн хичээлүүд сурахын хамт сурагчид нь байнга менторийн заавраар практик дадлага хийдэг.

Үндсэн курсээ төгсөөд цааш Австралийн тэргүүлэгч их сургуулиуд руу 1.5-2.0 жил суралцан бакалаврын зэрэгтэйгээр төгсөх боломжтой. Та хэлний шалгалтын албан ёсны оноогүй ч гэсэн манай өөрийн англи хэл болон бидэнтэй хамтардаг гэрээт коллежуудын хэлний бэлтгэл сонгох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Элсэлтийн мэдээлэл

 #48 on national level and #72 at continental level by Ranking Web of Universities/ Webometrics

  • Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.
  • Англи хэлний шаардлага-IELTS 5.5 онно эсвэл, TAFE Queensland-н гэрээтэй коллежид үндсэн сургалтаас өмнө 10-30 долоо хоногийн хэлний бэлтгэл үзнэ.
  • Нарийн мэргэжлүүдийн суурь боловсрол, ажлын туршлагатай хүн элсэхэд давуу талтай.
  • 18-30 насныхан виз гарах магадлал өндөр байдаг.

 

Сургуулийн өөрийн веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Access, Merit & Equity Scholarships | TAFE Queensland (tafeqld.edu.au)

Зардал ба хугацаа