Swinburne University of Technology

Сургуулийн танилцуулга

Свинберн Технологийн Их Сургууль нь шинжлэх ухаан, технологи, инновациар дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй дэлхийн тэргүүлэгч их сургуулиудын нэг юм. 1908 онд Хүндэт Жорж, Этель Свинберн нарын үүсгэн байгуулсан тус сургууль нь анх “Мелбурн хотын зүүн захын техникийн коллеж” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 1992 онд их сургуулийн статустай болж, олон улсын хэмжээний судалгааны болон инновацийн төв болон хөгжсөн.

Свинберн нь инноваци, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн оролцооны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч их сургууль бөгөөд боловсролын салбарт өндөр чанартай судалгааны ажил, бодит хэрэглээнд суурилсан сургалтуудыг санал болгодог. Тус сургууль нь аж үйлдвэрийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, оюутнуудад бодит ажил дээр дадлага хийх, практик туршлага хуримтлуулах өргөн боломжийг олгодгоороо онцлогтой.

Мөн шинэ технологи, инженерчлэл, бизнес, дизайны салбарт дэлхийд тэргүүлэх инновацийн төслүүдийг хэрэгжүүлж, судалгаа, боловсрол, аж үйлдвэрийг холбосон хөтөлбөрүүдийг хөгжүүлж байна. Оюутнууд нь зөвхөн онолын мэдлэг төдийгүй практикт суурилсан чадваруудыг эзэмшиж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтнүүд болж төгсдөг.

Свинберн нь студент төвтэй боловсрол, шинэлэг судалгаа, аж үйлдвэртэй уялдсан сургалтын арга барил, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор хэрэгжүүлж буй төслүүдээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх их сургуулиудын нэг юм.

Зардал ба хугацаа

#45 in the QS ‘Top 50 Under 50’ rankings

#285th in the QS World University Rankings

#43 in the THE Young University Rankings

#1 in Melbourne for the highest UG graduate salary one year out 

Swinburne ОУ-ын шилдэг Pathway-ийн тэтгэлэг / Тус тэтгэлэгт хамрагдахын тулд Австралийн стандартын голч онооны дор хаяж 60% GPA-д хүрсэн байх ёстой./

Сургуулийн өөрийн веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Scholarships for international students | Swinburne

3 ба 7 саруудад үндсэн элсэлт авна

Ачааллаас хамаарч дундажаар 4-12 долоо хоногт хариу ирнэ.

Нэмэлт элсэлт 11 сард явагдана.

Ерөнхий боловсролын 12 буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байх.

Бакалавр

IELTS: 6.0 |TOEFL: 60-78 | PTE: 50-57

Магистр

IELTS: 6.5 |TOEFL: 79-93 | PTE:58-64 \

Мэргэжлийн хөтөлбөр

Bachelor of Business

Bachelor of Engineering (Honours)

Fields: Civil, Mechanical, Software Engineering, Biomedical, etc.

Bachelor of Computer Science / Information Technology

Majors include: Computer Science, Cyber Security, Software Development, Games & Interactivity, Data Management

Bachelor of Design

Majors: Digital Media Design, Industrial Design, Interior Architecture, Motion Design, Photography

Bachelor of Science

Environmental Science, Biotechnology, Exercise & Sport Science

Bachelor of Health Science or Nursing

Bachelor of Media & Communication, Film and Television

Bachelor of Arts, Psychology, Criminology, Law

Master of Business Administration (MBA) 

Master of Science, with options in IT, Engineering, Public Health, etc.

Master of Engineering (Professional) 

Master of Information Technology (MIT) 

Master of Public Health

Master of Human Resource Management 

Master of Design, Master of Social Work