AI & Data Science СОНГОХ ШАЛТГААН

Хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилж байна. AI & Data Science чиглэлээр суралцагчид дунджаар жилд 18,000 еврогоор илүү цалинтай, төгсөөд 6 сарын дотор 100% ажилд ордог. Финландад 50% тэтгэлэгтэй, 100% англи хэл дээр суралцах боломжийг алдалгүй ашиглаарай!

Artificial Intelligence, Bachelor of Engineering – SAMK – Satakunta University of Applied Sciences

Ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжил AI & Data Science

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) асар хурдацтай хөгжиж, дэлхий даяар шинэ “дижитал эрин үе”-ийг эхлүүлж байна. Энэхүү технологи нь үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, бизнес гээд хүн төрөлхтний бүхий л салбарт нөлөөлж, хүний оролцоог хөнгөвчилж, бүтээмжийг огцом нэмэгдүүлж байна.

 

 ChatGPT, Copilot, Midjourney зэрэг AI хэрэгслүүдийн хүчээр бидний өдөр тутмын амьдрал илүү хялбар, бүтээлч болж байгаа ч, нөгөөтэйгүүр ажлын байрны бүтэц өөрчлөгдөж, ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй үлдэх нь асуулт дагуулж байна.

Судалгаагаар AI & Data Science чиглэлээр төгсөгчид дундажаар жилд 18,000 еврогоор илүү цалинтай ажил эрхэлдэг бөгөөд төгсөөд ердөө 6 сарын дотор 100% ажлын байртай болдог байна.

Технологийн салбарын манлайлагч Билл Гэйтс нэгэнтээ хэлэхдээ:

“AI түрэн орж ирж буй энэ эринд олон мэргэжил устах ч, дараах гурван чиглэл хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.”

Тэр гурван чиглэл бол:

Программистууд – AI-г хөгжүүлж, удирдаж чадах хүмүүс

Энергийн салбарын мэргэжилтнүүд – Тогтвортой хөгжлийн түлхүүр

Биологичид – Байгалийн ухааны нарийн механизмд түшиглэгчид