Австралийн виз СУЛАРЖ байна уу?

295,000 гадаад оюутны шинэ төлөвлөгөө батлагдлаа

Австралийн Засгийн газар өнөө өглөө 2026 оны гадаад оюутны үндэсний төлөвлөгөө-г зарлаж, жил бүр 295,000 оюутан авна гэж албан ёсоор мэдэгдлээ.

Энэ тоо нь өмнөх жилийн тогтоосон тооноос 10% өссөн үзүүлэлт бөгөөд үүний үр дүнд визний гаралт сайжрах хүлээлтийг их сургуулиуд болон салбарын мэргэжилтнүүдэд төрүүлээд байна.

Их сургуулиудын байр суурь, Одоогийн байдлаар албан бусаар:

  • University of Sydney
  • QUT
  • ALS IH Brisbane
  • Lexis
  • University of Brisbane

гэсэн сургуулиудын менежерүүд “виз сулрах магадлалтай” гэсэн эерэг хандлага үзүүлж эхэлжээ.

Хамгийн чухал нь, Австрали улс “Sustainable Path” буюу тогтвортой өсөлтийн бодлогыг барьж байгаа нь өмнөх жилүүдийнх шиг огцом виз цуцлалт гарахгүй гэсэн итгэл төрүүлж байна.

“Гадаад боловсрол нь манай улсын хамгийн чухал экспортуудын нэг. Энэ нь зөвхөн эдийн засгийн ашиг өгөхөөс гадна бидэнд шинэ нөхөд, шинэ харилцаа бий болгодог. Бид чанартай оюутны тоог тогтвортой нэмэгдүүлж, өндөр боловсрол олгох зорилт тавьж байна.”

Jason Clare, Боловсролын сайд

“Олон улсын оюутнууд бол Австралийн амжилтын салшгүй хэсэг. Тэд жил бүр 50 тэрбум долларын экспорт авчирч, 250,000 Австраличуудыг ажлын байраар хангаж байна. Энэ салбарыг хамгаалж, тогтвортой хөгжүүлэх нь нэн чухал юм.”

Julian Hill, Assistant Minister

ICMA нь удаан хугацаанд түр зогсоогоод байсан Англи хэлний бэлтгэлийн виз (ELICOS)-ээ дахин авч эхлэхээр боллоо.
Та манай түнш сургуулиудын хөтөлбөрүүдээс сонгон суралцаж, Албан ёсны ажиллах эрхтэйгээр Австралид сурч амьдрах боломж нээлттэй боллоо.