NZ Student Visa: Top 10 Q&A

Төлбөрөө хэзээ нь төлөх вэ?

Шинэ Зеландын виз нь төлбөрөө төлөхгүйгээр визэнд орж болдог ч, Монгол улсаас виз мэдүүлэгчдийн хувьд ингэж орох нь эрсдэл өндөртэй

Хэр хугацааны төлбөрөө төлөх вэ?

Хэдий чинээ их төлбөр төлнө, төдий чинээ урт виз гарна. Жишээ нь 1 жилийн төлбөр төлвөл 1 жилийн виз, 6 сарыг төлвөл 6 сар гэх мэт.

Визний процесс хэр хурдан бэ?

Дундажаар 4-8 долоо хоногт сургалтын визний хариу гарна.

Виз хэр чанга вэ?

Англи хэлтэй өндөр хөгжилтэй Commonwealth орнууд дотроос хамгийн наанаа цаанаатай, татгалзахаас өмнө заавал асуулга ирдэг, асуулгад хэрхэн хариулахаас шалтгаалан виз нь гардаг, илүү шударга процесстэй.

Ажиллах эрх?

Шинэ Зеландын виз нь 7 хоногт 25 цаг ажиллах эрхээр гадаад оюутнуудыг хангадаг.

Визээ сунгуулах боломж?

Дахин хэлний бэлтгэлээ сунгах, эсвэл коллеж, их сургуулиудын ангиллаар сунгуулах бүрэн боломжтой.

Сургалт хэр сайн бэ?

Яг одоогоор сургуулийн чанар, үзүүлэлт, сурж буй Монгол оюутнуудын сэтгэгдлээр маш сайн гэсэн үзүүлэлттэй байгаа. Зарим хувийн коллеж шиг муу багш, олон оюутантай, оромдож заадаггүй.

Банкны баталгааны шаардлага чанга уу?

Харьцангуй зөөлөн. Их хэмжээний мөнгө хийж болох бөгөөд, түүнийгээ нотлох бичиг баримтуудыг маш үндэслэлтэй хүлээж авдаг. Хөрөнгө зарах, бэлэглэлээр их хэмжээгээр мөнгө орох зэрэг давуу талууд ихтэй.

Визээ очоод сольж болдог уу?

Одоохондоо харьцангуй зөөлөн буюу Жуулчнаас сургалт гэх мэт солих ангиллууд нээлттэй байгаа.

Оройн анги байдаг уу?

Тийм ээ. Ихэнх сургууль нь өглөө ба оройн ангийн хөтөлбөртэй бөгөөд оюутан цагийн ажлын олдоцоо харгалзан ангиа солих боломжтой байдаг.

Мэдээ

Яагаад AI & Data Science чиглэлээр сурах ёстой вэ?

AI & Data Science СОНГОХ ШАЛТГААН Хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилж байна. AI & Data Science...

MIND UPDATE 2025 – Өдөрлөгт Хүрэлцэн Ирэх SAMK University

SAMK University of Applied Sciences Өдөрлөгт хүрэлцэн ирэх сургууль Финландын шилдэг сургуулиудын...

Mind Update – 2025 Бүртгэл Эхэллээ!

International Education Fair MIND UPDATE – 2025 Өдөрлөгийн талаар Дэлхийд боловсролоороо...

Австралийн виз СУЛАРЖ байна уу ?

Австралийн виз СУЛАРЖ байна уу? 295,000 гадаад оюутны шинэ төлөвлөгөө батлагдлаа Австралийн Засгийн...

Австралид Англи хэл суралцангаа ажиллаж амьдрах уу?

Австралид Англи хэл суралцангаа ажиллаж, амьдрах шинэ боломж Та гадаадад суралцах мөрөөдлөө...

Бидэнтэй холбогдож, өөрийн боломжоо нээгээрэй

Уулзалтын цаг товлох уу? Бидэнтэй холбогдож, өөрийн боломжоо нээгээрэй Ажлын өдрүүдэд 10:00–17:00...

Австралийн улсын TAFE институцийн тухай

Австралийн улсын TAFE институцийн тухай Бакалаврын боловсрол эзэмшээгүй, эсвэл trade буюу нарийн...

NZ Хэлний Виз – Түгээмэл 10 Асуулт & Хариулт

NZ Student Visa: Top 10 Q&A Төлбөрөө хэзээ нь төлөх вэ? Шинэ Зеландын виз нь төлбөрөө...

25% хүртэлх тэтгэлэгтэй UQ-д суралцаарай

University of Queensland 2026 тэтгэлэгүүд зарлагдлаа Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг болох UQ...