ЦАГИЙН ХУВААРЬ: Mon-Fri 9:30am – 6pm

  • ЦАГ ЗАХИАЛГА
  • БҮРТГЭЛ
  • Home
  • Бидний туршлага
  • Улсууд
  • Сургууль
  • Виз
  • Мэдээлэл
  • Влог
  • Ажиллах, Амрах хөтөлбөр
  • English
Artboard 2 copy
Анхан шатны уулзалтын үе шат
Бичиг баримтын хяналт 1-р шат
Бичиг баримтын хяналт 2-р шат
Бичиг баримтын хяналт 3-р шат
Визэнд орох процесс
Анхан шатны уулзалтын үе шат

Уг шатанд манай зөвлөхүүд тухайн суралцагчтай биеэр уулзаж, Австралийн визний үндсэн шаардлагууд болох санхүүгийн чадавх, суралцах зорилго зэргийг тодорхойлон, цаашид уг хүнийг виз мэдүүлэхэд боломжтой эсэх, боломжгүй бол цаашид богино хугацаанд юун дээр анхаарснаар эргэн бидэнтэй холбогдож болох тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг өгдөг. Мөн уг үе шатанд суралцах боломжууд, сургууль болон Австралийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах боломжтой.

Визэнд орох боломжит оюутнуудтай сургалтын гэрээ байгуулж, тохирсон сурадцах сургуулийн урилгыг захина. Дунджаар хэлний бэлтгэдийн урилга 2-28 хоног, бусад сургалтын урилга нь 5-28 хоногийн дотор хүрэлцэн ирдэг. 

(Гэвч сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан урилга удах тохиолдол гардаг болохыг анхаарна уу)

Бичиг баримтын хяналт 1-р шат

Анхан шатны хяналтыг зөвлөх ажилтнууд гүйцэтгэж, юизний бичиг баримтын нарийн зөвлөгөө, зааврыг өгнө. Мөн уг үе шатанд бидний боловсруулсан 47 асуулт бүхий GTE формыг бөгдөх заавар, зөвлөгөө, түүнчлэн бусад дагалдах тайлбар болон батлан даах захидал бичих аргачлал, санхүүгийн чадавх буюу банкны баталгааг хэрхэн гаргах, бизнесийн болон бусад орлогыг хэрхэн нотлох, хэрхэн бичиг баримтуудаар харуудах зэрэг дэлгэрэнгүй зөвлөгөөний үе шат.

Бичиг баримтын хяналт 2-р шат

Ахлах менежерын гарын дор суралцагчдын материал хянагдаж, заавар зөвлөгөөг өгнө.

Бичиг баримтын хяналт 3-р шат
  • Австрали улсад магистр болон дипломын зэргээр төгссөн ахлах менежер болон захирлын эцсийн бичиг баримтын хяналт зөвлөгөө. Уг шатанд суралцагчийн бичиг баримт хянагдаж, цаашид визэнд ороход бэлэн болох ёстой.
  • Визний материалын орчуулга болон нотариатаар оруулж, сургалтын төлбөр төлөгдөн, материалын кодлолт, шивэлт, eCoe болон OSHC захих, визэнд оруулахад бэлдэх үе шат явагдана.
  • Үндсэн бичиг баримтуудыг нэг бүрчлэн орчуулгатай тулгах нарийн хяналт явагдана.
  • Австралийн сургалтын визэнд зориулан бүх бичиг баримтуудыг кодлон, бичиг баримтын тайлбарыг бэлдэж, онлайнаар визэнд apply хийнэ.
  • Нэмэлт материал явуулах, удаж буй визийг нэхэх, оюутны кейсийг цаг тухай бүрт тайлбарлах, асуулгад хариулах гэх мэт визний хугацаанд Австралийн цагаачлалын албатай харилцах бүх харилцааг бид зохицуулна.
  • Виз гарсны дараа хичээлийн эхлэх өдрийг өөрчлөх эсэх, мөн Австрали улсад очих товч зөвлөгөөг өгснөөр бидний үйл ажиллагаа дуусгавар болно.
Визэнд орох процесс

Онлайнаар манай оффис дээрх бичиг хэргийн ажилтнууд таны материалуудыг сканердаж, орчуулгатай нь нэгтгэн, тодорхой заасан нэрээр нэрлэж, онлайн визний материалд upload хийн хавсаргаж, визний хураамжийг төлж баталгаажуулна. 

Виp урьлчилсан байдлаар зөвшөөрөгдөж, эрүүл мэндийн үзлэгт орно. Үзлэгтээ SOS Medical Hospital-д цаг авч үйлчлүүлэх бөгөөд 2-5 төрлийн шинжилгээг өгч харицгаа элчин сайдын ажилтанд явуулах бөгөөд тодорхой хугацааны дараа таны Австрали улсын виз бичигдэн ирэх болно. Танд амжилт хүсье.

white-logo

Үндсэн цэс

Улсууд
Бидний тухай
Сургууль
Сэтгэгдэл
Мэдээ
Work and Holiday
Влог
Нууцлалын бодлого

Холбоо барих
МN

Хаяг:

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг The Blue Sky цамхагийн урд, Meru Tower, 903 тоот

Утас:

7509 4499

И-мэйл:

info@icma.mn

Холбоо барих
AU

Хаяг:

Suite 1601-1602/

 87-89 Liverpool Street, 

Sydney, NSW 2000 Australia

Утас:

02-92647171, 0451 766 360   

И-мэйл:

service03@globeedu.com.au