Palermo University

Сургуулийн танилцуулга

Палермогийн их сургууль нь баруун Сицилийн нийслэл Палермо хотод орших соёл, шинжлэх ухаан, сургалтын нэгдсэн байгууллага юм. 5 сургууль, 20 тэнхим нь орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хамгийн чухал салбаруудыг хамардаг.

Палермогийн их сургуулийн сургалтын үндсэн хэл нь Итали хэл боловч үүгээр хязгаарлагдахгүй зарим хэд хэдэн хөтөлбөрүүдийг Герман хэлээр заадаг.  Тус их сургууль нь өнөөдөр Сицилийн нийслэлд тэргүүлэх байгууллага болоод байна. Их сургуулийн оюутнууд нь Италийн хамгийн эртний, түүхэн хотуулын нэг болох үзэсгэлэнт хотууд, байгалыг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Элсэлтийн мэдээлэл

#67 in Europe University Rankings – Southern Europe

#1st in Sicily

#601 in QS WUR Ranking By Subject

Палермогийн их сургууль нь суралцах эрхийн бүс нутгийн байгууллагатай хамтран олон улсын оюутнуудад тэтгэлэг, чөлөөлөлт, хураамжийг бууруулсан хөнгөлөлт үзүүлэх санхүүгийн тусламжийг санал болгодог. 

Тухайн тэтгэлгийг сурлагын дүн, гаргасан амжилт болон гэр бүлийн эдийн засгийн нөхцөл байдлыг үндэслэн олгодог. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх, 10.01-07 сарын эцэс хүртэл байрлах байр, их сургуулийн цайны газарт үнэ төлбөргүй хооллох, мөн зарим тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон бусад тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтаас авах боломжтой. 

Scholarship for International Students | Università degli Studi di Palermo (unipa.it)

Зардал ба хугацаа

Мэргэжлийн хөтөлбөр

  • Master of Electronic Engineering
  • Master of Tourism Development and Management
  • Master of International Relations
  • Master of Economic and Financial Sciences
  • Master of Complex Administrations and Organisations Sciences 
  • Master of Business Economic Science