LUT University

СУРГУУЛИЙН ТУХАЙ

LUT их сургууль нь Финландын 39 их сургуулийн нэг бөгөөд Бизнесийн удирдлага болон инженерчлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшүүлдэг. 

Финландын боловсролын систем нь дэлхий дахинаа жишиг буюу хамгийн сайн боловсрол эзэмшүүлэгч орон гэдгээр алдартай. АНУ, Австрали, Англи, Канад зэрэг улсын боловсролоос дор хаяж 2 дахин хямд төлбөртэй байдаг нь гадаад оюутнуудыг сүүлийн жилүүлээд т татах болсон. Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн халамжийн бодлого, амьдрахад таатай байдал, хүн амын эрүүл мэнд, бизнесийн орчин зэрэг маш олон үзүүлэлтээр дэлхийд Скандинавын орнууд “Хүн оршин суухад хамгийн таатай” үзүүлэлтэй байгаа юм. 

Байршил: 1-р кампус Lappeenranta, Finland.  2-р кампус Lahti, Finland. 

Ранк: Дэлхийд #350. (The World University rankings, 2022) 

Оюутны тоо: 7,110, үүнээс 20% нь гадаад оюутнууд байдаг.

Байгуулагдсан огноо: 1969 он

Шинжлэх ухааны олон улсын ном товхимол, судалгаа: 1037 нэр хүндтэй нийтлэлүүд

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛҮҮД

  1. Bachelor of Electrical Engineering
  2. Bachelor of Energy Technology
  3. Bachelor of Mechanical Engineering
  4. Bachelor of Software & System Engineering
  5. Bachelor of Technology & Engineering Science
  6. Bachelor of Industrial Engineering & management
  7. Chemical Engineering
  8. Computational Engineering
  9. Electrical Engineering
  10. Energy technology
  11. Environmental technology
  12. Industrial Engineering & management
  13. Mechanical Engineering
  14. Software engineering
  15. Business administration (Business Analytics, International Business and Entrepreneurship, International Marketing management, Strategic Finance and Analytics, Supply management

Элсэлтийн шаардлага

Бидэнд олгож буй Финландын боловсролын боломжууд

  1. Бакалавр ба магистрын зэргээр төгссөн үед улсаас 1 жил ажил эрхлэх виз олгогдоно. Энэ хугацаандаа ажилд орж чадвал уг ажил эрхлэх визагаа жил бүр сунгах боломжтой. Ажил эрхлэх виз нь зөвхөн Финландад бус, Европын 29 оронд ажиллах холбооны ажиллах эрх юм. 

  1. Дэлхийн хамгийн цэвэр агаар, үзэсгэлэнт байгаль, найрсаг хүмүүсийн дунд аж төрж, хамгийн сайн боловсролын системийг хүртэхээс гадна, бага өртөгтэй байр, хоол амьжиргааны зардлыг, нийгмийн тэгш хүртээмжтэй үйлчилгээний хамт авах эрхийг гадаад оюутнуудад өгснөөрөө давуу талтай. 
  2. Гэр бүлээрээ суурьших эрхийг гадаад оюутнууддаа өгсөн. Эхнэр ба нөхөр аль аль нь албан ёсоор ажиллах эрхтэй. 
  3. Хүүхдийн боловсрол үнэ төлбөргүй
  4. Финланд хэл сураад элсэлтийн шалгалтад  амжилттай тэнцэх тохиолдолд ямар ч түвшний боловсрол үнэ төлбөргүй
  5. Байрны түрээс бага бөгөөд хэрэв улсаас заагдсан хэмжээнээс үнэтэй байрны түрээсийн зөрүү мөнгийг улс батлан даана. 
  6. Сургалтын визний гаралт хэрэв сургууль нь зөвшөөрсөн бол 96% ба түүнээс дээш
  7. Сурах ба ажиллах нийт хугацаа 4 жил болсон тохиолдолд шууд Давхар иргэншил мэдүүлэх эрх үүснэ. 

Анхаарах мэдээллүүд

Бакалаврын элсэлт дээр 12 жилийн дүнгийн математик болон Физикийн дүнг ихэвчлэн харгалзана

IELTS онооны шаардлагад яг таг хүрсэн байх. Өмнөө хэлний бэлтгэл авах боломжгүй

Math Curriculum шаарддаг учраас сургуулиасаа авах шаардлагатай

Төлбөрийг 1 жилээр төлж баталгаажуулалт ирнэ. Баталгаажуулалт ирсний дараа визээ онлайнаар мэдүүлэх ба хураамж нь 450 Евро болдог. 

Эрүүл мэндийн 1 жилийн даатгал нь 200 евро.

Тэтгэлгийн мэдээлэл харах холбоос: 50% хүртэлх тэтгэлэгтэй. lut.fi/en/studies/apply-lut/applying-bachelors-programmes/scholarships-bachelors-studies

Элсэлт

Бакалаврын элсэлтийн хугацаа: 11 сарын 01-с 05 сарын 15. 

Магистрын элсэлтийн хугацаа: 11 сарын 01-с 05 сарын 15.