GA World Conference – DenmarkCurtin University – Баруун Австралийн Куртины их сургууль ба хотын тухайGA World Conference – Denmark

Гэр бүлээрээ Австрали улсад суралцах тухай та бодож, судалж байна уу.

Curtin University – Баруун Австралийн Куртины их сургууль ба хотын тухай.

Австрали суралцахаар сонирхож буй үйлчлүүлэгчиддээ 10 сард 5 онцгой сургууль санал болгох хөтөлбөрийн хүрээнд эхний сургуулийг та бүхэнд танилцуулж байна.

Баруун Австралийн нийслэл Перт хотод байрладаг энэ их сургуулийг Монголчууд хамгийн ихээр сонгох болсон. Шалтгаан нь яагаад?

1. Хурдан хөлөө олж, санхүүгийн дарамт багатай сурж төгсөх боломжтой. Дараах тогтмол ба хувьсах зардлууд гэр бүлээрэ явж буй хүмүүст хамаардаг.

– Байрны түрээс

– Хүүхдийн сургалтын төлбөр

– Эхнэр нь мастерт сурж байгаа бол сургалтын төлбөр

– Хоол хүнс, бусад ахуйн зардлууд.

Үүнээс хамгийн их жин дардаг зардал нь магистрын сургалтын төлбөр байдаг бол түүний дараа нь хүүхдийн сургалтын төлбөр ба байрны түрээс ордог. Баруун Автсралид сурснаар хүүхдийн боловсрол үнэгүй болохоос гадна байрны өртөг 30% хямд байдаг. Түүнчлэн Перт хотын төв хэсгэр нийтийн тээвэр үнэгүй байдаг тул танд санхүүгийн дарамт маш багатай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот юм.

2. Барилгын ажил олдоц нэмэгдсэн.

2023.04 сард барилгын ажлын эрэлт багатай байсан бол 06 сараас эхлэн ЗГ-н барилгын том гэрээнүүд чөлөөлөгдөж, үүнтэй зэрэгцэн Монгол залуусын маань түгээмэл хийдэг барилгын ажлууд олдоц сайтай болж ирсэн. Цалин цагийн 45-50$-с эхэлж байна.

3. Сургуулийн санал болгож буй тэтгэлэг ба Ранк.

Curtin их сургууль 2023-2024 элсэлтүүддээ их өгөөмөр байгаа. 2 төрлийн төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгийг та авах боломжтой.

– Хэлний бэлтгэлийн 10 week төлбөрийг үнэгүй болсон.

– Бакалавр ба Магистрын 25% тэтгэлэгт Монгол улс хамрагдаж байгаа.

QS Ranking #189 явж байгаа нь Дэлхийн ТОП200 сургуулийн нэг болгож байгаа учраас үнэлгээн дээр ямар ч асуудал алга. Түүнээс гадна уул уурхай, анагаахын чиглэлүүд нь бүр өндөр үнэлгээтэй явж байна.

4. Визний төрөл.

Бакалавр ба магистрын суралцах элсэлтийн дагуу Higher Education визэнд орох бөгөөд энэ нь одоо байгаа хамгийн найдвартай виз юм.

5. Уул уурхай ба уул уурхай.

Баруун Австралид нийт 900 гаруй уурхай идэвхитэй ажиллаж байдаг бөгөөд үүнийгээ дагаад ажиллах хүч, цлаин хөлсний хувьд бусад салбараас хамгийн өндөрт байдаг. Төгсөөд эх орондоо үнэ цэнэтэй ур чадвар, ажлын туршлага өвөртлөхийг хүсвэло Австралийн уул уурхайн салбар мэргэн сонголт болж чадна.

Суралцах чиглэлүүд: https://www.curtin.edu.au/study/ холбоосоор та орж судлаарай.

Куртины их сургуулийн элсэлтэнд бид материал хүлээн авж байгаа бөгөөд та уулзалтын цаг товлох бол

Утас: 75094499

Хаяг: Меру цамхаг 903 тоот, Blue Sky зочид буудлын чанх урд.